• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

БИДНИЙ ТУХАЙ

Танилцуулга

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2010 онд салбартаа тэргүүлэгч Ньюком групп, Мобиком корпораци, Худалдаа хөгжлийн банк, МАК групп, М-СИ-ЭС групп, Жаст групп гэх мэт байгууллагуудын санаачилгаар Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг таатай болгох, улмаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой байгуулагдсан улс төрөөс хараат бус, ашгийн бус байгууллага юм.

Бид макро эдийн засаг, бодлогын судалгаа явуулахыг гол чиглэлээ болгон судалгаандаа шинжлэх ухааны үндэстэй, үнэн зөв өгөгдөл, аргачлал хэрэглэхийг ямагт эрмэлздэг ба аливаа судалгаа, үйл ажиллагаа нь улс төрийн болон хувийн ашиг сонирхлоос үл хамааралтай байх нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг хичээдэг.

Бид өрсөлдөх чадварын талаарх ойлголтыг бодлого боловсруулагчид, судлаачид болон олон нийтийн дунд таниулан түгээх, мөн өрсөлдөх чадварын судалгаа хийх чадавхийг бүрдүүлэх зорилгоор олон ажил хийгээд байна.

Алсын хараа

Монгол Улсын өрсөлдөх чадварыг олон улсын аргачлалын дагуу хэмжиж, энэ чиглэлээр хамгийн өргөн цар хүрээтэй мэдээллийн санг бүрдүүлнэ. Судлаач, бодлого боловсруулагчид төдийгүй олон нийтийн хувьд найдвартай эх үүсвэр болгон ашиглаж болох судалгааны тайлан, илтгэлүүдийг боловсруулан гаргах нь бидний алсын зорилго юм.

Эрхэм зорилго

Улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулах хамгийн дөт бөгөөд үр дүнтэй замыг судалгааны дагуу тодорхойлох замаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилго билээ. Улмаар Монгол Улсын эдийн засаг, өрсөлдөх чадварын тухай үнэн зөв мэдээллийг дотооддоо төдийгүй олон улсад хүргэдэг нэр хүндтэй байгууллага болно.