
This study, which evaluates the development of provinces, is prepared regularly — every year — according to a specific methodology, and allows monitoring the progress and changes in regional competitiveness.
Statistical information is mainly based on data from the National Statistics Office, and the research includes survey data from executives of business organizations operating in the respective province.

Азийн сан нь 1954 онд байгуулагдсан, Сан Франциско хотод төвтэй, Ази Номхон далайн бүс нутагт илүү нээлттэй нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий ашгийн бус, төрийн бус байгуулага юм. Хөтөлбөрүүдээрээ дамжуулан тус сан Ази, Номхон Далайн бүс нутгийг илүү нээлттэй болгож, хамтдаа хөгжин цэцэглэхийн төлөө засаглалыг хөгжүүлэн, бодлогыг сайжруулж, институцийг бэхжүүлдэг. Сангийн орлогыг АНУ, Европ, Канад, Австрали ба Азийн компаниуд, сангууд, хувь хүмүүс, төрийн байгууллагуудын хандив, АНУ-ын Конгрессоос олгодог санхүүжилт бүрдүүлдэг.
asiafoundation.org
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Холбооны улсын төрийн өмчит компани юм. Нийгэмлэг нь тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааны зорилтоо биелүүлэхэд нь Засгийн газарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг бөгөөд үүний зэрэгцээ олон улсын хүрээнд боловсролын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн дэлхийн хүн ард, нийгэм өөрсдийн ирээдүйг хөгжүүлж, амьдралын нөхцөл байдлаа сайжруулахад нь хувь нэмрээ оруулдаг. ГОУХАН дэлхийн 130 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг юм. ГОУХАН-ын төв байр Бонн болон Эшборн хотуудад байрладаг бөгөөд Германы бараг бүх муж улсуудад төлөөлөгчтэй.
www.giz.de/en/worldwide/384.html
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь анх 1960 оны 7 дугаар сарын 2-нд “Худалдааны Танхим” нэрээр Танхимын дарга, гадаад худалдааны арбитрч, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй. Худалдааны Танхимын гишүүн байгууллагуудын анхны хурлыг 1961 онд хийж худалдаа, үйлдвэр, аж ахуйн 29 байгууллагыг гишүүнээр элсүүлэн баталсан аж. 1995 онд УИХ-аар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол Улсын хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэж МҮХАҮТ-ын үйл ажиллагаа гадаад дотоодод улам өргөжин тэлэх нөхцөл, боломжоор хангагдсан юм. МҮХАҮТ нь өнөөдөр Монгол улсад бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, компани, үйлдвэр, худалдааны байгууллагуудын дийлэнхийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалагч нэр хүнд бүхий байгууллага юм.
www.mongolchamber.mn
Конрад Аденауэр Сан (КАС) нь 1993 оноос эхлэн Монголд өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа ХБНГУ-ын улс төрийн сан юм. Зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглаж, тусалж дэмжих явдал юм. Конрад Аденауэрын сангийн бүх үйл ажиллагаануудын бас нэг зорилго нь эмэгтэйчүүд болон залуу боловсон хүчнүүдийг онцгойлон дэмжиж, хөгжүүлэх явдал билээ. 1995 оноос хамтран ажиллаж байгаа УТБА-тай хамтдаа Нутгийн өөрийн удирдах байгууллага, төвлөрлийг сааруулах гэсэн сэдвүүдээр цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.
www.kas.de/mongolei/mn
