Хэнтий
Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар буюу одоогийн Чингис хотод байгуулагджээ. Чингис хот нь Улаанбаатар хотоос зүүн тийш 330 км зайтай оршдог.
Газар зүй
Хэнтий аймаг Монгол орны дорно умар хэсэгт оршино. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.
Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс Хэрлэн гол эх авдаг.
Уур амьсгал
Чингис хот нь Монголын хоёр дахь хүйтэн хот юм. Өвлийн улиралд гол хөлдөж салхи шуурахад -40°С хүрдэг.
Ургамал, амьтан
Мойл, өрөл, үхрийн нүд, нэрс зэрэг жимс, түмэн зангилаа, тарваган шийр, бамбай зэрэг эмийн ургамал, гогод, мангир, зэрлэг сонгино, цагаан төмс зэрэг хүнс тэжээлийн ургамлуудаар баян.
Хүрхэгэ нуур, Хутаг нууртайгаас гадна Ононгийн ар талын байгальд хандгай, буга, булга, хүдэр, илбэнх зэрэг ховордсон амьтад, бусад араатан жигүүртэн амьдардаг.
Онцлог газрууд
Хэнтийн нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул, Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Сөөгтийн агуй, Гурван нуур, Онон, Аварга тосон, Тарс зэрэг олон рашаан бий.
Эх сурвалж: http://khentii.mn
Ерөнхий үзүүлэлтүүд | 2022 | Эрэмбэ |
---|---|---|
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) | 80.3 | |
Сумдын тоо | 18 | |
Хүн амын тоо (мянга) | 79.0 | 13 |
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) | 595.5 | 11 |
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) | 7541.1 | 12 |
Ажилгүйдлийн түвшин (%) | 3.6 | 6 |
Инфляци (%) | 11.9 | 13 |