• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Төв

Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт хамаарч байснаа, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 2-р сарын 17-ны өдрийн 17-р тогтоолоор Төв аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн Богд хан уулын өвөр Зуунмодны амны сэрүүн дэнжид төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ. Нэг сарын дотор хэдхэн машин, 800 гаруй ердийн хөсгөөр гүйцэтгэсэн их нүүдлээр 1942 оны 3-р сарын 13-ны өдөр ирж хэдэн эсгий гэр барьж одоогийн төв, урьд Манзушир хутагтын зуны өргөө байсан сэрүүн дэнжид ийнхүү суурьшин төвлөрчээ. Нийт 85,300 хүн амтай. Аймгийн төв нь Зуунмод хот. Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай.

Газар зүй

Төв аймагт далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэрийнх нь 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Ургамал, амьтан

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Онцлог газрууд

Төв аймгийн Баян сумын нутагт байдаг Хангайн булгийн хүн чулуу, Хүүхэн Хонгорын хүн чулуу, Баянцагаан сумын нутагт байдаг Тогосын өвөр дэх булш /Хүннүгийн үеийн булш/, Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун эрэгт Цагаан арал гэдэг газар орших Гуа дов /эртний хотын туурь/ гэх мэт түүхэн дурсгалт газруудтай бөгөөд Ар, Өвөр жанчивлангийн рашаан сувилалтай.

Мэдээллийн эх сурвалжууд: http://tov.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki/Төв_(аймаг)

ТӨВ
Ерөнхий үзүүлэлтүүд2022Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)7412
Сумдын тоо27
Хүн амын тоо (мянга)93.58
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)821.46
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)8788.06
Ажилгүйдлийн түвшин (%)2.11
Инфляци (%)13.818

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20212022
Эдийн засгийн тамир тэнхээ410
Засаглалын үр ашиг816
Бизнесийн үр ашиг1819
Дэд бүтэц1917

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20212022
Эдийн засаг514
Эдийн засгийн салбарууд59
Хүн амын амьжиргааны түвшин1313
Хөдөлмөр эрхлэлт110

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20212022
Аймгийн төсөв48
Институцийн тогтолцоо511
Бизнесийн эрхзүй713
Нийгмийн тогтолцоо2117

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20212022
Бизнесийн орчин1716
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж1117
Санхүү1821
Менежментийн хэвшил209

ДЭД БҮТЭЦ

20212022
Үндсэн дэд бүтэц1612
Технологийн дэд бүтэц2013
Боловсрол, соёл2020
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин1013

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Ажилгүйчүүдийн тоо
1
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин
1
Ажилгүйдлийн түвшин
1
Тариалсан талбай
2
Малын тоо
4
Нэг хүнд ногдох ДНБ
6
Дотоодын нийт бүтээгдэхүүн
6
Худалдааны салбарын борлуулалт
6
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
8
Аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил
9
Засаглалын үр ашиг
Жендерийн тэгш бус байдлын индекс
1
Захиргааны зохицуулалтууд
2
Төсвийн орлого, зарлагын харьцаа
3
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
5
Аймгийн төсвийн удирдлага
5
Авлига, хээл хахууль
6
Татвараас зайлсхийх
6
Төсвийн зарлага (%)
6
Ил тод байдал
8
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
8
Бизнесийн үр ашиг
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
4
Төр, хувийн хэвшлийн түншлэл
5
Хөдөлмөрийн бүтээмж
6
Нийгмийн хариуцлага
8
Сургалт
9
Хувиараа бизнес эрхлэх боломж
9
Компаниудын зохицох чадвар
9
Дэд бүтэц
Цэвэр агаар
1
Номын сангийн хүртээмж
1
Нийгмийн хариуцлага
1
Шатахууны үнэ
1
Соёлын төвийн хүртээмж
1
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн
3
Түгээлтийн сүлжээ
3
Цэцэрлэгийн хамран сургалт
4
Цахилгааны үнэ
4
Сургуулийн өмнөх боловсрол
4

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Ногоон эдийн засгийн ойлголт
19
Ажлын байрны хүрэлцээ
19
Хадгаламж
19
Хэрэглээний үнийн индекс
18
Эдийн засгийн төрөлжилт
16
Эдийн засаг-Бизнес
16
Хөдөлмөрийн бирж
16
Хүн амын ачаалал
15
Зээл
15
Ажиллах хүчний оролцооны түвшин
14
Засаглалын үр ашиг
Шилжих хөдөлгөөн - хот
20
Хүн амын насны бүтцийн хандлага
20
Төсвийн эрх мэдэл
19
Гэмт хэрэг
19
Албан бус эдийн засаг
17
Төсвийн ил тод байдал
16
Тендер
16
Хууль ёс
15
Аймгийн удирдлагын бодлого, шийдвэр
15
Төсвийн орлого (%)
15
Бизнесийн үр ашиг
Зээл авах боломж
21
Банкуудын зээлийн хүү
20
Байгууллагын хөрөнгө оруулалт
20
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
20
Банк, санхүүгийн үйлчилгээ
19
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
19
Аймгийн төрх байдал
19
Гадаад зах зээл
18
Хадгаламжийн үлдэгдэл
18
Мэргэшсэн ажиллах хүч
18
Дэд бүтэц
Гадаад хэл
21
Уламжлалт соёл
21
Чөлөөт цагаа өнгөрөөх газар
21
Худалдааны цэгийн хүртээмж
21
Нас баралтын ерөнхий коэффициент
21
Халуун усны газар
21
Томоохон үйлчилгээний төвүүд
20
Дулаан
20
Хүн амын цэвэр өсөлт
20
Дунд боловсролын хамран сургалт
20