• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Дундговь

Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 75 мянган кв км нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4.5%-ийг эзэлдэг. Аймгийн төв болох Мандал говь нь Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг.

Газар зүй

Аймаг нь Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг. Нийт газар нутаг нь тал хээр, говийн бүсэд багтдаг. Хамгийн өндөр “Дэлгэрхангай” уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн бол хамгийн нам цэг нь д.т.д 980 м өндөр. Нутгийн төв, хойд хэсгээр ухаа толгод нам уулсын /хүрэн, цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор/ хөрс, нутгийн төв, өмнөд хэсгээр тал хөндийн /цөлөрхөг хээрийн 20 төрлийн хөрс/ хөрс тархсан байдаг. Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ.

Уур амьсгал

Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг бөгөөд Монголын хамгийн их салхитай нутаг юм.

Ургамал, амьтан

Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.

Онцлог газрууд

Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.

Эх сурвалж: http://www.dundgovi.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki
ДУНДГОВЬ
Ерөнхий үзүүлэлтүүд2022Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)74.711
Сумдын тоо15
Хүн амын тоо (мянга)46.920
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)332.520
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)7086.513
Ажилгүйдлийн түвшин (%)5.89
Инфляци (%)11.19

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20212022
Эдийн засгийн тамир тэнхээ2017
Засаглалын үр ашиг1820
Бизнесийн үр ашиг1718
Дэд бүтэц1215

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20212022
Эдийн засаг2118
Эдийн засгийн салбарууд2121
Хүн амын амьжиргааны түвшин1210
Хөдөлмөр эрхлэлт89

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20212022
Аймгийн төсөв1719
Институцийн тогтолцоо1918
Бизнесийн эрхзүй2020
Нийгмийн тогтолцоо618

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20212022
Бизнесийн орчин2119
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж1821
Санхүү1516
Менежментийн хэвшил127

ДЭД БҮТЭЦ

20212022
Үндсэн дэд бүтэц1816
Технологийн дэд бүтэц1518
Боловсрол, соёл39
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин414

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
2
Ажиллах хүчний оролцооны түвшин
2
Эдийн засгийн хөгжлийн түвшин
6
Хадгаламж
8
Эдийн засаг-Бизнес
8
Хэрэглээний үнийн индекс
9
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин
9
Ажилгүйдлийн түвшин
9
Зээл
9
Дундаж цалин
10
Засаглалын үр ашиг
Шилжих хөдөлгөөн - хот
5
Гэмт хэрэг
5
Төсвийн орлого (%)
7
Хүнд суртал
9
Төсвийн эрх мэдэл
10
Бизнесийн үр ашиг
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
3
Хадгаламжийн үлдэгдэл
6
Нягтлан бодох бүртгэл ба аудит
6
Нийгмийн хариуцлага
6
Хувиараа бизнес эрхлэх боломж
7
Зээлийн өрийн үлдэгдэл
7
Компаниудын зохицох чадвар
10
Бизнесийн овсгоо самбаа
10
Дэд бүтэц
Урлагийн байгууллагын үзэгчид
1
Дундаж наслалт
1
Биеийн тамир, спортоор хичээллэгчид
1
Номын сангийн уншигчид
2
Номын сангийн хүртээмж
2
Музейн үзэгчид
3
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
3
Нийгмийн хариуцлага
4
Цахилгааны үнэ
4
Тээврийн хэрэгсэл
4

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Тариалсан талбай
20
Дотоодын нийт бүтээгдэхүүн
20
Эдийн засгийн төрөлжилт
19
Худалдааны салбарын борлуулалт
18
Хөдөлмөрийн бирж
17
Аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил
17
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
17
Ногоон эдийн засгийн ойлголт
14
Малын тоо
14
Нэг хүнд ногдох ДНБ
13
Засаглалын үр ашиг
Татвараас зайлсхийх
21
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
21
Тендер
20
Шударга бус өрсөлдөөн
19
Төрийн үйлчилгээ
19
Захиргааны зохицуулалтууд
19
Төсвийн ил тод байдал
19
Албан бус эдийн засаг
19
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
18
Авлига, хээл хахууль
18
Бизнесийн үр ашиг
Санхүүгийн ур чадвар
21
Мэргэшсэн ажиллах хүч
21
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
20
Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж
20
Зээл авах боломж
20
Бизнесийн таатай орчин
20
Чадварлаг удирдах ажилтан
19
Хөдөлмөрийн бүтээмж
18
Банкуудын зээлийн хүү
18
Аймгийн төрх байдал
18
Дэд бүтэц
Цэцэрлэгийн хамран сургалт
21
Чадварлаг инженерүүд
20
Чөлөөт цагаа өнгөрөөх газар
20
Зах зээлийн багтаамж
20
Замын чанар
20
Уул уурхай
20
Холбооны салбарын нийт орлого
20
Амьдралын чанар
20
Халдварт өвчний тархалт
19
Дулаан
19