• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Дорноговь

1931 онд байгуулагдсан тус аймагт 2013 оны эцсийн байдлаар 18 мянган өрхийн 62500 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 60.6 хувь нь аймгийн төвд, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Аймгийн төв Сайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км.

Газар зүй

Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог ч Хутаг уул (1431м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м) зэрэг уулс бий. Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Дорноговь аймаг нь БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42.8 хувь, хүн амын 54.8 хувь нь оршин суудаг. Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаарагддаг, говь хээр хосолсон нутагтай.

Уур амьсгал

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41°С хүртэл халж, өвлийн улиралд -40°С хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4.2-4.6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиосон, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдсаж байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Ургамал, амьтан

Говийн ургамал ургана. Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.

Онцлог газрууд

Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м), Хар уул зэрэг уул бий. Халзан уул, Толь булгийн зэрэг рашаан устай. Хамрын хийд, Энергийн төв зэрэг аялал жуулчлалын газруудтай.

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki
ДОРНОГОВЬ
Ерөнхий үзүүлэлтүүд2022Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)109.55
Сумдын тоо14
Хүн амын тоо (мянга)71.516
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)595.710
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)8336.57
Ажилгүйдлийн түвшин (%)2.72
Инфляци (%)12.816

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20212022
Эдийн засгийн тамир тэнхээ33
Засаглалын үр ашиг71
Бизнесийн үр ашиг912
Дэд бүтэц11

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20212022
Эдийн засаг63
Эдийн засгийн салбарууд1113
Хүн амын амьжиргааны түвшин13
Хөдөлмөр эрхлэлт31

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20212022
Аймгийн төсөв132
Институцийн тогтолцоо91
Бизнесийн эрхзүй111
Нийгмийн тогтолцоо21

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20212022
Бизнесийн орчин93
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж814
Санхүү815
Менежментийн хэвшил1018

ДЭД БҮТЭЦ

20212022
Үндсэн дэд бүтэц11
Технологийн дэд бүтэц36
Боловсрол, соёл21
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин26

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Эдийн засгийн төрөлжилт
1
Амьжиргааны түвшин
1
Барилгын ажил
2
Хөдөлмөрийн бирж
2
Эдийн засгийн хөгжлийн түвшин
2
Ажилгүйчүүдийн тоо
2
Ажилгүйдлийн түвшин
2
Эдийн засаг-Бизнес
2
Ногоон эдийн засгийн ойлголт
3
Зээл
3
Засаглалын үр ашиг
Шударга бус өрсөлдөөн
1
Албан бус эдийн засаг
1
Авлига, хээл хахууль
1
Орлогын тэгш бус байдал
1
Захиргааны зохицуулалтууд
1
Хүнд суртал
1
Гадаадын төсөл хөтөлбөр
1
Төсвийн ил тод байдал
2
Хууль ёс
2
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
2
Бизнесийн үр ашиг
Гадаад зах зээл
1
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
3
Зээлийн өрийн үлдэгдэл
3
Хувиараа бизнес эрхлэх боломж
3
Бизнесийн таатай орчин
3
Төр, хувийн хэвшлийн түншлэл
5
Аймгийн төрх байдал
5
Хадгаламжийн үлдэгдэл
7
Хөдөлмөрийн бүтээмж
7
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
7
Дэд бүтэц
Түгээлтийн сүлжээ
1
Тохижилт
1
Бага дунд боловсрол
1
Бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ
1
Сурагч-багшийн харьцаа (цэцэрлэг)
1
Чөлөөт цагаа өнгөрөөх газар
1
Гадаад хэл
1
Эрүүл мэндийн тусламж (их эмч)
2
Халуун усны газар
2
Сургуулийн өмнөх боловсрол
2

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Тариалсан талбай
19
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
19
Ажиллах хүчний оролцооны түвшин
16
Хэрэглээний үнийн индекс
16
Малын тоо
13
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
13
Засаглалын үр ашиг
Төсвийн орлого, зарлагын харьцаа
14
Шилжих хөдөлгөөн - хот
14
Гэмт хэрэг
14
Төсвийн зарлага (%)
13
Бизнесийн үр ашиг
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
20
Компаниудын зохицох чадвар
19
Бизнесийн овсгоо самбаа
18
Нийгмийн хариуцлага
17
Нягтлан бодох бүртгэл ба аудит
16
Чадварлаг удирдах ажилтан
16
Сургалт
16
Санхүүгийн ур чадвар
15
Банкуудын зээлийн хүү
14
Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж
13
Дэд бүтэц
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
21
Халдварт өвчний тархалт
20
Сурагч-багшийн харьцаа (бага боловсрол)
19
Номын сангийн хүртээмж
18
Хүнсний аюулгүй байдал
18
Цэцэрлэгийн хамран сургалт
18
Цаг уур
16
Дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээ
16
Зах зээлийн багтаамж
16
Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц
15